
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Дундговийн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, зам даваа, гүвээ цасанд хаагдах, авто замд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2025 оны 05-р сарын 04-ний 20 цагаас 2025 оны 05-р сарын 05-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд говийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны ар, өвөр бэл, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө зүүн өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж 12-14 хэм дулаан байна.
2025 оны 05-р сарын 06-наас 05-р сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 07-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 6-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 7-нд нутгийн зарим газраар, 08-нд тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан | ||
Үзсэн: 207 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.