
"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөг энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж байна.
Мөн төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, ногоон зээлийг мэдээллийг нэг дороос авах боломжтой.
Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөлөл оролцож байна.
"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг эхэллээ | ||
Үзсэн: 175 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.