
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 44 иргэний аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 144 нь объектын гал түймэр, 7 нь ой хээрийн гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдлээ | ||
Үзсэн: 182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.