Шууд Chart

Арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хэт ягаан туяа 90 хувь нэмэгдүүлдэг

2025-05-05 14:17:23

Арьсны хорт хавдраар 2022 онд 331,722 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

АНУ-д 5 хүн тутмын 1 арьсны хорт хавдраар өвчилж, цаг тутамд 2 хүн нас барж байна. Канадад жил бүр арьсны хорт хавдрын 80 000 гаруй тохиолдол оношлогддог.

Хэт ягаан туяанд өртөх нь арьсны хорт хавдрын 80-90 хувьд нөлөөлдөг.  

Монгол Улсад 2023 оны байдлаар арьсны хорт хавдар 100,000 хүн амд 6.5 хүн тусаж байна. Арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хэт ягаан туяа 90% нэмэгдүүлдэг. Монгол улс 41 градус – 52 градус хойд өргөрөг дээр байрладаг, нарны тусгалын өнцөг нь улирал болон өдөр цагаас хамаарч өөрчлөгддөг. Өвөл нарын тусгалын өнцөг хамгийн нам 20 градус – 30 градус, зуны улирал хамгийн өндөр 62 градус – 69 градус  болдог.

Арьсны хорт хавдрын шинж тэмдэг нь:

  • Арьсан дээр мэнгэ, овойлт, яр шарх шиг харагдах шинэ ургалт;
  • Арьсан дээрх барзгар толбо;
  • Арьсны эдгэрэхгүй шарх;
  • Томрох, өнгө өөрчлөгдөх, сэвх үүсэх;        
  • Арьсны ургалт орчмын арьс загатнах;
  • Арьсны ургалт орчмын өвдөлт

Эрсдэлт хүчин зүйлүүд:

  • Наранд амархан түлэгдэг арьс: Наранд амархан түлдэг арьстай хүмүүст эрсдэл өндөр байдаг. Мөн шаргал, улаан үстэй, цайвар нүдтэй, сэвхтэй хүмүүст арьсны хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг.
  •  Нарны гэрэл: Нарны хэт ягаан туяа нь арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Арьс шарлагын гэрэл: Тасалгааны шарлагын гэрэл хэрэглэдэг хүмүүс арьсны хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг.
  • Наранд түлэгдсэн: Нэг буюу хэд хэдэн удаа наранд түлэгдэж цэврүүтэх нь арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хүүхэд насандаа наранд түлэгдсэн бол насанд хүрсэн үед арьсны хорт хавдар тусах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг.
  • Удамшил: Гэр бүлийн гишүүн болон хамаатан садан нь арьсны хорт хавдартай байсан бол хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг.

Урьдчилан сэргийлэх

  • Өдрийн дундуур нарнаас хол байх: Өдрийн 10:00-16:00 цагийн хооронд гадуур хийх үйл ажиллагаагаа төлөвлөх. Наранд гарахаас зайлсхийх.
  • Өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхэх: Бүрхэг өдөр ч гэсэн 30-аас доошгүй SPF-тэй өргөн хүрээний нарнаас хамгаалах тосыг хэрэглээрэй. Хоёр цаг тутамд, эсвэл усанд сэлэх эсвэл хөлрөх үед илүү олон удаа түрхээрэй.
  • Хамгаалалтын хувцас өмсөх: Гар, хөлөө бүрхсэн, нягт нэхмэл хувцас өмсөх. Нүүр, чихээ сүүдэрлэдэг өргөн хүрээтэй малгай өмсөх. Нарны шилийг өдөр тутам улирал хамаарахгүй зүүх.
  • Арьс шарлагын ор хэрэглэхгүй байх: Арьс шарлагын орны гэрэл нь хэт ягаан туяаг ялгаруулдаг.
  • Арьсаа байнга шалгаж, өөрчлөлттэй бол эрүүл мэндийн байгууллагад хандах: Арьсаа байнга ажиглаж, шинэ ургалт гарч ирэх үед жишээ нь: мэнгэ, сэвх, овойлт, төрсний тэмдгийн өөрчлөлтийг ажиглах. Толины тусгал ашиглан нүүр, хүзүү, чих, хуйхыг шалгаарай. 

НЭМҮТ ХСШУА, Орчны хор судлал хариуцсан Эрдэм шинжилгээний ажилтан Б.Дуламсүрэн


Арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хэт ягаан туяа 90 хувь нэмэгдүүлдэг  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй