
2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны орон сууцны хороолол дунд гэмтсэн шувуу байна" гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Байгаль орчны газрын Амьтны эмч газар дээр нь очиход Гэзэгт шумбуур (Aythya fuligula) шувуу цахилгааны утсанд орооцолдон хүзүү хэсэг нь шархалж стресст орсон байсныг “Зэрлэг амьтан асрах байранд“ хүргэн 7 хоногийн хугацаанд асарч байгальд эргүүлэн тавилаа.
Гэзэгт шумбуур (Aythya fuligula) нь Монгол оронд түгээмэл тархсан нуур цөөрөм, задгай усанд өндөглөн зусдаг нүүдлийн шувуу юм.
Үржлийн үедээ усны ойролцоо навч, мөчрөөр үүр засан 6-12 өндөг гаргана. Элдэв нялцгай биетэн, усны хорхой шавж, ургамлаар хооллодог.
Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн, гэмтсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.
Бэртсэн гэзэгт шумбуурыг асран тэнхрүүлж байгальд эргүүлэн тавилаа | ||
Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.