
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилт, явцад Азийн хөгжлийн банкнаас хийсэн хяналт, шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо.
Азийн хөгжлийн банкны зүгээс төслийн таван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийсэн ажлуудын үр дүнг танилцуулж, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог институтчлэх, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга байгууламж барих, сэргээн засах, нийгмийн хөгжлийн үйлчилгээ нэвтрүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарч байгааг онцоллоо.
Цаашид, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйлчилгээнд мөрдөх журам, зааврыг боловсронгуй болгох, барилгын ажлыг гэрээний хугацаанд чанартай дуусгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдээллийн нэгдсэн сан байгуулах, тоо мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр төслийн хэрэгжилтэд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагааг нягт хангаж ажиллахаар санал солилцлоо.
Мөн орон нутагт шинээр байгуулсан байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг орон нутгаас дэмжих, сэргээн засахын чиглэлээр боловсон хүчний бэлтгэх, төслийн ахиц амжилт, туршлага, үр дүнгээс суралцах зэргээр цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд хамтран ажиллана. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр зөвхөн Монгол Улсад төдийгүй бусад улс оронд туршлага болохоор байгааг Азийн хөгжлийн банкнаас онцолсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.