Шууд Chart

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна

2025-05-06 11:32:33

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.

НГЗБА-ны Газрын бирж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Намхай "Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хааж, дуудлага худалдаа эхлэх цаг болмогц лацыг шалган оролцогчдын өмнө задлах бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын бичиг баримтын үнэн зөв эсэх болон дэнчин төлсөн байдлыг шалгаж, ирсэн хүсэлтүүдийг оролцогч тус бүрээр нь ялган тавьж бүртгэнэ. Бүртгэлийн хайрцагт хийсэн материалаас ташаа мэдээлэл илэрсэн, эсхүл тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлт биш тохиолдолд холбогдох этгээдийг дуудлага худалдаанд оролцуулахгүй болно" гэв.

Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх

Иргэн, хуулийн этгээд дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2025 оны тавдугаар сарын 16, 19, 20-ны өдрүүдийн 09:00-17:00 цагийн хооронд болон дуудлага худалдаа явагдах тавдугаар сарын 21-ний өдрийн 09:30 минут хүртэл тусгайлан бэлтгэн битүүмжилсэн лацтай бүртгэлийн хайрцагт хийж бүртгүүлнэ.

Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаанд оролцох хүсэлтдээ дараах материалыг хавсаргаж, бүртгэлийн хайрцагт хийнэ.

  1. Газар эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтыг үнэн зөв бөглөх;
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Дэнчин 10% болон тэмдэгтийн хураамж 12'500 төгрөг төлсөн баримт;
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан
  • Данс: 100200051049
  • IBAN: MN660090100200051049
  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны ялагч шалгаруулах

Дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлсэн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болно. Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

ГЗБТ-ний дугаар

Газрын биржийн зарын код

Дүүрэг

Зориулалт

Газрын хэмжээ /м.кв/

Дуудлага худалдааны анхны үнэ, ₮

Дэнчингийн үнэ, ₮

1 2.3.66

#2025-00013

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруугийн гудамж

Үйлчилгээтэй орон сууц

3150

443,520,000

44,352,000

НИЙТ ДҮН

3150

443,520,000

44,352,000

Газрын байршлын талаарх болон бусад мэдээллийг WWW.MLE.MN болон WWW.LAND.UB.GOV.MN цахим сайтаас авах боломжтой. Уг байршилд АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

Жич: Дуудлага худалдаанд оролцогч нэг зөвлөхийн хамт оролцож болох бөгөөд уг зөвлөх нь пайз өргөх болон үнэ дуудах эрх эдлэхгүй болно. Өөр иргэн, хуулийн этгээдийг дотогш нэвтрүүлэхгүй болохыг сануулъя.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА


Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй