
Германд дулаан болж, ой модонд зугаалж агаар салхинд алхах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учир хачигт халдварын аюулаас сэрэмжлүүлжээ. Холбооны статистикийн албаны мэдээллээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хачигт халдварын улмаас 19 хүн нас барж, 5974 хүн хэвтэн эмчлүүлжээ. Хачигт хазуулсны улмаас Германд нь хачигт энцефалит болон Лаймын өвчин хамгийн нийтлэг тохиолддог байна.
Хачигт халдварын эсрэг вакцин байдаг бол, лаймын гэгддэг аюулт өвчний эсрэг тарилга байдаггүй. Дэлхийн хэмжээнд 900 гаруй төрлийн хачиг байдгаас Германд 15 төрөл нь байдаг. Гэхдээ тэдгээрийн тун цөөн нь халдвар тээгч буюу хүнд аюултай өвчлөл дамжуулдаг байна.
Германд дулааны улирал эхэлж, хачигт халдвараас сэрэмжлүүлжээ | ||
Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.