Шууд Chart

Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2.7 сая ширхэг суулгац ургуулжээ

2025-05-06 15:26:14

“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөр, бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд мод, бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зургаан ААНБ, дөрвөн иргэн мод бутны тарьц суулгац болон мандлын цэцэг, жимс жимсгэний үр үрсэлгээ, бордоог худалдаалж байна.

Мод тарихад хамгийн нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Үзэсгэлэн худалдаанд ирснээр мод авахаасаа өмнө хаана, ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн сонгох, арчлах талаар зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас авах боломжтой. Өнгөрсөн оны байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд иргэн, ААН 2.7 сая ширхэг тарьц суулгац ургуулан бойжуулжээ. Мөн  мод үржүүлгийн газруудад 2.57 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдээд байна.

“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллага 2020 онтой харьцуулахад 52.5 хувиар нэмэгджээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн хэмжээнд 2.7 сая ширхэг суулгац ургуулжээ  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй