Шууд Chart

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийнхан Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна

2025-05-06 17:09:33

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна. Хамтарсан бэлтгэл дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд 21 хоног үргэлжилнэ. Улмаар бэлтгэлийн төгсгөлд Дагестанаас төрөн гарсан алдарт бөх, дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөөд байна.

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвилитэй холбоо тогтоож, холбооны дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд Дагестаны шигшээ багийн дасгалжуулагчтай холбогдон яриа хэлцэл өрнүүлсний үр дүнд чөлөөт бөхийн хөгжлөөр тэргүүлэгч Дагестаны бөхчүүдтэй 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр болсон юм.

Шигшээ багийн тамирчид тавдугаар сарын 21-нд эх орондоо ирж, тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох чансааны оноо олгох олон улсын тэмцээнд зодоглох болно.


Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийнхан Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй