Шууд Chart

"Эрдэнийн чагнуур"-ын эздийг тодрууллаа

2025-05-06 17:22:32

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо санаачлан ЭМЯ, АШУҮИС, ЭМХТ-тэй хамтран сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг алдаршуулах “Эрдэнийн чагнуур” гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүчээ, тулгуур багана нь болж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулан буй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийнхээ ажил хэргийг нийгэмд таниулах, нэр хүндийг өргөх, мэргэжлийн ур чадварыг үнэлэх, хариуцсан ажилдаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийн хамт сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүддээ урам зориг нэмэх зорилгоор “Эрдэнийн чагнуур” шагналыг бий болгожээ.

Хоёр жил тутамд сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдээс шилдгийн шилдгийг тодруулан олгож байх “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд 13 нэр төрөл тодорсон байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эрдэнийн чагнуур"-ын эздийг тодрууллаа  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй