Шууд Chart

Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

2025-05-07 11:31:33

Өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 07-нд ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул иргэд та бүхэн холын замд гарахдаа автомашинхаа бүрэн бүтэн байдлыг хангаж өвлийн дугуйтай, дулаан хувцастай явахыг анхааруулж байна.

Солонготын даваанд Завхан АЗЗА ХХК-аас 1 механизм, 2 үйлчилгээний машин 7 ажилтантай замыг хусаж, цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн замд гарахдаа зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх, аюулгүй байдлаа хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Завхан Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй