Шууд Chart

Буурай орнуудад тамхины татварыг нэмэхэд жилд 281 мянган хүүхдийн амь нас аврагдана

2025-05-07 11:52:26

Орлого багатай хөгжлөөр буурай орнуудад тамхины татварыг өндөрсгөснөөр ядуу айл өрхийн хүүхдүүдэд хамгийн ач тустай байх судалгаа гарчээ. Ийм улс орнууд тамхины татварыг нэмсэн нөхцөлд жилд 5 хүртэлх насны 250 мянга гаруй хүүхдийн амь насыг авран хамгаалах боломжтой гэж үзсэн байна. 

Дам тамхидалтын уршгаар бага насны хүүхдийн уушгины хэвийн ажиллагаа алдагдаж, багтраа болон гэнэтийн үхэлд хүргэх аюултай бусад өвчлөлд өртөмтгий болдог. Тамхидалтыг багасгахын тулд ДЭМБ тамхины татварыг жижиглэнгийн үнийн 75 хувиар өсгөхийг улс орнуудад уриалдаг. Энэ уриалгыг судалгаанд хамрагдсан 94 улсаас 10 нь л биелүүлжээ. 

Эрүүл мэндийн “Ланцет” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, 2021 онд тэдгээр 94 улсад эндсэн 4,7 сая хүүхдийн 6 хувь буюу 281 мянга орчмыг аварч болох байсан гэж дүгнэжээ. Ийм маягаар тамхины татвар, хүүхдийн эрүүл мэнд хооронд маш нарийн холбоо хамаарал байдгийг судалгааг удирдсан Шведийн Каролины хүрээлэнгийн захирал Марта Радо онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Буурай орнуудад тамхины татварыг нэмэхэд жилд 281 мянган хүүхдийн амь нас аврагдана  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй