
Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өдөр бүр ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж байна.
Давхардсан тоогоор 960 алба хаагч 240 тээврийн хэрэгсэлтэйгээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуйн нэгж байгууллага, 4019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна.
Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой, хээрийн гал түймрийн 3, шар өвсний гал түймрийн 255 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүн шар өвсний гал түймрийн 52 удаагийн дуудлагад шуурхай унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна | ||
Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.