Шууд Chart

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-05-08 10:26:08

Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км-т, Ерөө Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км-т, Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрчээ. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн төвөөс баруун зүгт 175 км-т, Түшиг сумын төвөөс баруун зүгт 45 км-т, Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05 дугаар сарын 01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан байна. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Улаанбаатар төмөр замын Мод боловсруулах үйлдвэрийн ажилчид, орон нутгийн иргэд, ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.


Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй