Шууд Chart

Иогийн өсвөрийн Азийн АШТ-ээс Монголын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

2025-05-08 15:30:53

Биеийн тамир, спортын улсын хорооны гурван давхарын ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр Малайз улсын Куала Лумпур хотод болсон иогийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Энэтхэг улсын Шинэ Дели хотод болсон иогийн спортын өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчид мэдээлэл хийв.
 
Иогийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд 48 орны баг тамирчид өрсөлдөхөд Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь тавдугаар байр бол өсвөр үеийнхний ДАШТ-д хамгийн өндөр амжилт нь дөрөвдүгээр байр юм.
 
Харин өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарчээ.
 
Дээрх тэмцээнүүдэд оролцсон баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзаж, Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  
 
 

Иогийн өсвөрийн Азийн АШТ-ээс Монголын тамирчид нэг алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртжээ  
Үзсэн: 178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй