Шууд Chart

ОУХМ Б.Тэгшбаяр “Tour De Kumano"-д өрсөлдөж байна

2025-05-08 15:36:09

Япон улсад жил бүр болдог "Тур де Кумано" олон өдрийн уралдаан өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 11-нийг хүртэл дөрвөн өдөр, 464 км  үргэлжлэх уг уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын “Roojai incurance” багийнхаа бүрэлдэхүүнд өрсөлдөнө.

“Тур де Кумано” нь 2006 оноос хойш Японы Миэ мужид жил бүр тогтмол зохион байгуулагдаж ирсэн олон өдрийн уралдаан юм. Гурван жил сонирхогчдын дунд болж байсан бол 2009 оноос мэргэжлийн статус авч Олон улсын дугуйн холбооны хуанлид багтан 2.2 ангилалтай болжээ.

Монголчуудын сайн мэдэх Японы шилдэг тамирчин Юкия Араширо 2008 онд энэ тэмцээнээс хүрэл медаль авсан байх бөгөөд “Жиро Де Итали” уралдааны “Уулын хаан”-аар тодорч байсан Колумбын Хулиан Арредондо зэрэг шилдгүүд уралдаж байжээ. Энэ жилийн тэмцээнд Итали, Малайз, Тайланд, Бельги, БНСУ, Хонконг, Шинэ Зеланд, Японы 19 багийн 100 гаруй тамирчид өрсөлдөж байна.


ОУХМ Б.Тэгшбаяр “Tour De Kumano"-д өрсөлдөж байна  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй