
Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Энэ нь аж ахуй эрхлэх, ажил хөдөлмөрөө өөрсдөө сонгох зэрэг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн зарим иргэн ХЭҮК-т гомдол гаргасан.
Гомдлын дагуу дөрөвдүгээр сарын 25-наас хойш ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөллийг дөрөв дэх удаагаа албан ёсоор хүлээн авч уулзлаа. Мөн нөхцөл байдалтай биечлэн очиж танилцахаас гадна эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй байнга уулзаж санал бодлыг нь сонсож байна.
Түүнчлэн хоёр талын байр суурийг сонсохоор нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж, гомдол гаргасан иргэн бүрийг ганцаарчлан хүлээн авч нөхцөл байдлыг нь сонсох, санал болгох ажлын байр бусад боломжоо танилцуулж дундын хувилбар гаргах, цаашид ТҮЦ нүүлгэн шилжүүлэхдээ хүний эрхийг дээдэлж, хуулийн дагуу ажиллах зөвлөмж өгсөн.
Өнөөдөр /2025.05.08/ болсон ТҮЦ эрхлэгч иргэдтэй хийсэн уулзалтаар нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсон эсэх, нөхцөл байдал өөрчлөгдөж зөвшилцөлд хүрсэн зэргийг тодруулав. Энэ үеэр ХЭҮК хуульд заасан чиг үүргийн дагуу гомдлыг шалгаж дүгнэлт гаргах үйл явц үргэлжилж буйг тайлбарлалаа гэж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээллээ.
ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.