Шууд Chart

Дэлхийн дулааралд хамгийн баян чинээлэг хүмүүсийн 10 хувийнх нь үйл ажиллагаа голлон нөлөөлжээ

2025-05-09 16:22:41

1990 оноос хойш явагдсан дэлхийн дулаарлын 30 хувийг хүн төрөлхтний 10 хувь буюу хамгийн хөрөнгө чинээлэг хэсгийнхний үйл ажиллагаа бүрдүүлсэн гэсэн судалгаа гарсан байна. Тоо давтамж, мөн гамшиг хохирлын хэмжээ нь улам нэмэгдэх болсон хэт халалт, ган гачиг гээд байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлийг өнөөдрийн хэмжээнд эрс өсөхөд хэсэг бүлэг хүмүүсийн гарт төвлөрсөн хөрөнгө мөнгө, тэдний хэрэглээ, хөрөнгө оруулалт хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргасан судалгааг анх удаа хийгдсэн нь энэ юм байна.

Швейцарын Холбооны улсын Техникийн их сургуулийн эрдэмтэн энэ судалгааг тэргүүлсэн Сара Шёнгарт “манай гарагийн хамгийн баян хүмүүсийн нүүрстөрөгчийн ялгаруулалтад нөлөөлсөн үйл ажиллагааг, өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт нөлөөтэй шууд уялдуулж авч үзэн судаллаа. Энэ бол нүүрстөрөгч ялгаруулалтын төлөөх хариуцлагыг уур амьсгалын хариуцлага болгож авч үзсэн хэрэг” гэдгийг хэлж байна. Nature Climate Change сэтгүүлд нийтлэгдсэн энэ судалгаагаар, хүн төрөлхтний хамгийн чинээлэг 10%, 1%, 0,1%-иас шалтгаалсан нүүрстөрөгч, хүлэмжийн хий байгаагүй бол одоо явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт ямар хэмжээнд байх байсныг тооцож үзжээ. Ингэхэд 1990 оноос хойш Дэлхийн хэмжээнд ялгарсан хүлэмжийн хийн 60 орчим хувийг хамгийн баян 10 хувьд багтаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж гарчээ. Бүр илүү баян ганцхан хувьд багтдаг хүмүүсээс шалтгаалсан хүлэмжийн хийн ялгарал тэгвэл, манай гарагийн нэг хүний үйл ажиллагаанаас үүдэж бий болдог хүлэмжийн хийн дундаж хэмжээнээс 26 дахин ихээр хэт халалтад 17 дахин ихээр Амазоны бүс ган гачигт автахад нөлөөлсөн гэж байна.

Тиймээс хүн төрөлхтний хамгийн баян чинээлэг хэсгийнхнийг илүү хариуцлагажуулах шийдэл олоогүй цагт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ирээдүйн хор уршгийг бууруулах үйл ажиллагаанаас хамгийн том, хүчтэй хөшүүрэг нь орхигдох эрсдэлтэй” гэдгийг Европ, Австрийн Хэрэглээний системийн шинжилгээний эрдэмтэн судлаачид сануулсан байна. Тэд мөн баялгийн эзэд хөрөнгийн дэвшилтэт татвар төлж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад эрчимтэй хөрөнгө оруулах замаар уур амьсгалын нөлөөлөлд хариуцлага үүрэх боломжтой гэдэг санал илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн дулааралд хамгийн баян чинээлэг хүмүүсийн 10 хувийнх нь үйл ажиллагаа голлон нөлөөлжээ  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй