Шууд Chart

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна

2025-05-10 09:56:51

Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна. Уг уулзварын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоо байгаа дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх, авто зам доогуур орсон ус хангамж, ариутгах татуургын шугамыг хүчитгэж хамгаалах, холбооны болон цахилгааны худаг сувагчлалыг хамгаалах, шилжүүлэх, шинээр байгуулах, авто замын борооны ус зайлуулах шугамыг шинээр барих зэрэг инженерийн шугам сүлжээний ажлыг хийнэ. Тодруулбал, дулааны шугамыг шилжүүлэх, өөрчлөх ажлыг өнгөрсөн сарын 21-ний өдөр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дулааны худаг хоорондын сувагчлал, газар шороо, ухмалын ажил, худгийг төмөр бетоноор цутгаж байна. 

 

 


Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй