
2024 онд дэлхийн хөгжлийн ахиц дэвшил удааширснаар сүүлийн жилүүдийн ололт алдагдах нь гэдэг болгоомжлолыг нэмэгдүүлж байгааг мягмар гарагт НҮБ-аас нийтлүүлсэн тайлан илтгэлд онцолжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс жил бүр танилцуулдаг “Хүний хөгжлийн индекс” тайланд, Ковид-19 цар тахлын дараах сэргэлт тогтвортой үргэлжлэх байтал 2024 оноос хөгжил эрс сулрах төлөв гарсан байна.
Улмаар хүн амын наслалт, орлогын өсөлт зэрэг үзүүлэлт дээр хөгжлийн эрчим суларч, дайн хямрал сунжрах нь нийтлэг болжээ. Ийм түгшүүртэй нөхцөл байдал нь хүний төрөлхтний хөгжлийг хэдэн арванаар хойш чангааж, дэлхий ертөнцийг илүү аюул эрсдэлтэй, хуваагдмал, бас эдийн засаг, экологийн донсолгоонд илүү өртөмтгий эмзэг болгож мэдэх юм гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал Ахим Штайнер сэрэмжлүүлжээ. АНУ тэргүүтэй хэд хэдэн улс гадаад тусламжийн хэмжээгээ танасан сүүлийн үеийн үйл явдлууд улам ч их урхаг тарих төлөв гарчээ.
НҮБ: Гадаад тусламж багассан нь дэлхийн хөгжил удаашрахад нөлөөлж байна | ||
Үзсэн: 115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.