
Баянгол дүүргийн Нэгдүгээр хороо "Барс" захын хойд замд 2025 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 14:05 цаг орчимд Toyota Prius Alpha загварын тээврийн хэрэгсэл тусгаарлах зурвасыг давж эргэн, эсрэг урсгалд явж байсан дөрвөн тээврийн хэрэгслийг мөргөсөн осол бүртгэгдсэн.
Ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тухайн машиныг 69 настай эрэгтэй жолоодож явсан бөгөөд эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
"Барс" захын хойно Toyota Prius Alpha тусгаарлах зурвас давж, эсрэг урсгалын дөрвөн машиныг мөргөжээ | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.