
Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10, 11 ний өдрүүдэд зохион байгууллаа.
“Улаанбаатар хотын соёлын өдрүүд” арга хэмжээнд нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-тай түншилж ажилладаг 9 дүүргийн шилдэг 21 аж ахуйн нэгж, иргэний сор болсон 2130 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэж, эх орныхоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ур ухаан, авьяас чадвар, гарын дүйг гайхууллаа.
Тус сонгомол 2130 нэр төрлийн бүтээгдэхүүн дунд мөнгөн аяга, хөгжмийн зэмсэг, эсгий эдлэл, зүймэл урлал, боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл, шатар, дээл, монгол гутал, малгай бүс, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд багтсан юм.
Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ | ||
Үзсэн: 203 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.