Шууд Chart

Арслан цолны хүндэтгэлд Ц.Бямба-Отгон арслан түрүүлэв

2025-05-12 08:55:04

Үндэсний үйлдвэрлэгч "Арвайн Үндэс" ХХК-тай хамтран 16 дахь жилдээ зохион байгуулж буй Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 120 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц. Бямба-Отгон түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Нуман Сүлд ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч. Батчулуун үзүүрлэв.

 

Дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Эрч" спорт хороо, Монос групп, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.

Наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс Улсын цолд ойрхон бөхийн шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гардууллаа. Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөг гардсан юм.

 


Арслан цолны хүндэтгэлд Ц.Бямба-Отгон арслан түрүүлэв  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй