Шууд Chart

АТГ: Арилжааны банкны ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав

2025-05-12 14:19:41

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс арилжааны банкны ажилтнуудад зориулсан авлигын эсрэг цуврал сургалт зохион байгууллаа.

Монголбанк, Монголын банкны холбоо, “Банк санхүүгийн академи” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан уг сургалтад “Богд”, “Ариг” банкны удирдах болон захиргааны ажилтнууд оролцов.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан “авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” чиг үүргийн хүрээнд “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоо” сэдвээр мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.


АТГ: Арилжааны банкны ажилтнуудыг авлигын эсрэг сургалтад хамруулав  
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй