Шууд Chart

Хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов

2025-05-12 17:30:51

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Чой Жин Вонтой уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, амжилт ололт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцсэн юм.

Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, гал унтраах болон аврах ажиллагааны тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж, мэргэжилтнүүдийн сургалт зэрэг үйл ажиллагаа нь Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд үлэмж хэмжээгээр хувь нэмрээ оруулсан болохыг цохон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Мөн цаашид энэхүү хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, КОЙКА-ын санхүүжилтээр сургалтын төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг тус улсад холбогдох чиглэлээр академик сургалтад хамруулахаар тохиролцсон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов   
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй