
Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг.
Тэгвэл эдгээр мотоциклын ангилалд хамаарч буй тээврийн хэрэгслийг үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож хөдөлгөөнд оролцуулах юм.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа.
Тэрбээр “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд их оролцож байгаа. Мөн шинэ төрлийн тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтэр, мопедыг мотоциклын төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг.
Тиймээс иргэд, ААНБ-үүд суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг авна” гэв.
Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна | ||
Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.