Шууд Chart

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

2025-05-14 11:45:09

Олон улсын сарнай цэцгийн үзэсгэлэн 46 жилийн түүхэндээ анх удаа Хятад улсад гарч байна. Бээжингийн Ментугу дүүрэгт гарч байгаа үзэсгэлэн нийт 230 мянган шоо метр талбайд дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан 1000 гаруй төрлийн сарнайг дэлгэн тавьжээ.

Тус үзэсгэлэнгийн үеэр энэ сарын 7-ноос 15-ны өдрүүдэд сарнай цэцгийн судалгаа, тариалалтын асуудлаарх бага хурал болж байна. Энэ бага хурал нь технологийн шинэчлэл, аж үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулж, хотын цэцэрлэгжилт, ойжуулалтад тус дөхөм үзүүлэх үндсэн зорилготой байна.

Өнөөдрийн байдлаар, Хятад улс дэлхийн нийт сарнай цэцгийн үйлдвэрлэлийн гуравны нэгийг хангадаг том зах зээл юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй