
Автомашин үйлдвэрлэлийн Ниссан компани бүтцийн өөрчлөлтийн хүрээнд өмнө цомхотгосон дээр нэмж дахин 10 мянга орчим ажилтнуудаа цомхотгох төлөвлөгөө танилцууллаа. Улмаар дэлхий даяарх нийт ажилтнуудын 15 орчим хувь буюу 20000 ажлын байрыг танах тооцооллыг тус компаниас NHK-д мэдээлжээ.
Санхүүгийн багагүй хүндрэлд орсон “Ниссан” компани өнгөрсөн оны 11 сард 9000 ажилтнаа цомхотгож, дэлхий даяарх үйлдвэрлэлээ 20-иод хувь бууруулсан. Дээрээс нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гадаадын автомашины импортын татварыг 25 хувь нэмэгдүүлснээр нийт дүн нь 27,5 хувь болсон. Гэтэл хамгийн томоохон зах зээлийн нэг АНУ руу Японы автомашин үйлдвэрлэгчид ойр хөрш орнуудаас нь бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Ниссан компани, төлөвлөлт болон бүтцийн өөрчлөлтийн улмаас энэ онд урьд байгаагүй өндөр 700-750 тэрбум иений алдагдал хүлээх тооцооллыг өмнө танилцуулж байжээ.
“Ниссан” компани дэлхий даяар 20 мянган ажлын байр цомхотгоно | ||
Үзсэн: 158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.