
Монгол Улсын аварга С. Мөнхбат хүүхэд залуучууд, гэр бүл, нийгмийн соён гэгээрлийн чиглэлээр ажиллах “Бор аварга сан”-г 2019 онд санаачлан байгуулсан. Тус сангаас хүүхэд багачуудад чиглэсэн “Монгол мөрөөдөл”,эрчүүд, аавуудад чиглэсэн “Сайн аав”, өв соёл, уламжлалаа таниулан мэдүүлэх “Өв түгээ” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.
Одоогоор Улсын аварга С.Мөнхбат Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Дорнод, Орхон зэрэг 8 аймгийн 32 сум, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 20.000 гаруй хүүхэд залуучууд, иргэдтэй дээрх сэдвийн хүрээнд уулзалтуудыг хийсэн байна.
Өнгөрөгч долоо хоногт гэнэн томоогүй зан, ар гэрийн халамж анхаарал, эцэг эхийн хайхрамжгүй байдал болон бусад олон хүчин зүйлээс шалтгаалан гэмт хэрэг, зөрчилд холбогдон хүмүүжиж буй хүүхдүүдтэй уулзаж хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцаж, санал бодол солилцож эр хүн байх, сайн сайхан зүйлд хэрхэн тэмүүлэх тухай зөвлөгөө өгч амьдралынхаа хамгийн гэгээн цаг мөчийг үе тэнгийнхнээсээ өөр орчин, нөхцөлд өнгөрүүлж буй хэдий ч хүмүүжигч хүүхдүүд өөрийн гэсэн тод ертөнцдөө өөр өөрсдийн хүсэл зорилго, мөрөөдлийнхөө тухай халуун дотно яриаг өрнүүлжээ.
“Бор аварга сан”-аас хүүхэд залууст эх оронч үзэл төлөвшүүлэх, эр хүний мөн чанарыг ойлгуулан таниулах, мөрөөдөл зорилготой болох, архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах зэрэг цуврал лекцыг хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод зохион байгуулна.
Монгол Улсын аварга С.Мөнхбат хүмүүжигч хүүхдүүдэд хүсэл зорилго, мөрөөдлийн тухай халуун дотно яриа өрнүүлжээ | ||
Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.