Шууд Chart

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав

2025-05-14 17:38:04

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Хаврын салхи шуурга ихтэй үед иргэн бүр ой, хээрийн болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлж, өнжмөл өвсөө шатаахгүй байх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт гэр, албан байгууллага, орчны аюулгүй байдлаа шалгаж гал түймрээс урьдчилан сэргийлж хэвшихийг уриалж, зарим арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн юм. 

”Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх,

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт туссан “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн хүрээнд хүүхдүүдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг, чадвар олгох,

Ой, хээрийн болон объектын гал түймрийн хохирлын хэмжээг нарийвчлан гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ төсөл хөтөлбөртөө уялдуулах,

Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг тасралтгүй ханган сайжруулах,

Эрсдэлийн зураглал, мэдээллийн санг бүрэн бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглаж хэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх,

Алба хаагчдын хувцас хэрэгслийн хангалт, холбоо, мэдээллийн системийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарч,шаардлагатай бусад арга хэмжээг цаг алдалгүй авч бүс, орон нутаг, салбар нэгжийн бүх түвшинд гүйцэтгэлийг хангуулан ажиллахыг анхаарууллаа.

Он гарснаас хойш улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Бүртгэгдсэн түймрийн ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгааг онцгой байдлын байгууллагаас цаг ямагт анхааруулсаар байна. Гэтэл хэн нэгний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж түймэр гарчь олон га талбай шатаж, ан амьтан өртөж, хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлаа шалгаж, урьдчилан сэргийлэгч байхыг уриалав  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй