Шууд Chart

Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ

2025-05-15 10:19:44

Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 настай, эрэгтэй “Н” нь 05-р сарын 13-ны 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй