Шууд Chart

“Номын баяр”-т Сонгуулийн ерөнхий хороо оролцоно

2025-05-15 10:33:43

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг 5 болон 9 дүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг.

Сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгуулийн боловсрол олгох болон мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т оролцдог уламжлалтай.

Энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулах 37 дахь “Номын баяр”-т Сонгуулийн ерөнхий хороо, “Сонгогчдын боловсрол төв” ТББ-тай хамтран “Сонгуулийн боловсрол” асарт ажиллана.

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар болон “Сонгогчдын боловсрол төв” ТББ хамтран сонгуулийн тухай хууль тогтоомж, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, сонгуулийн боловсрол олгох ном, сэтгүүл, гарын авлагаар үйлчлэх юм.

Та бүхэн “Номын баяр”-ын үеэр “Сонгуулийн боловсрол” асарт зочлоорой гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.


“Номын баяр”-т Сонгуулийн ерөнхий хороо оролцоно  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй