Шууд Chart

Малчид, хоршоод үйлдвэрүүдэд ноолуур нийлүүлэх гэрээ байгуулав

2025-05-15 12:56:30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газрын Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Цахим хоршоо” төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй.

Уг төслөөс “Монголын ноос, ноолуурын холбоо” ТТБ-тай хамтран Малчид-хоршоод-үйлдвэрлэгчийн түншлэлийн арга хэмжээг 2025 оны тавдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн төвд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Ховд аймгийн Мөст, Дарви, Архангай аймгийн Цэнхэр, Батцэнгэл сумдын хоршоод,  “Говь” ХК, “Кашемир холдинг” ХХК, “Ханбогд Кашемир” ХХК, “Өгөөж Шим” ХХК, “Гоёл Кашмир” ХХК, “Хатант Интернэшл” ХХК  зэрэг ноолуурын томоохон компаниуд оролцлоо.

Түншлэлийн арга хэмжээний үр дүнд  Ховд аймгийн Мөст сумын “Алтайн уулсын оргил” дундын хоршоо 4 үйлдвэртэй, Ховд аймгийн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” хоршоо 1 үйлдвэртэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Өгөөж баян өлзийт гол” хоршоо 1 үйлдвэртэй, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Агуйт баянхангай” хоршоо 1 үйлдвэртэй тус тус ноолуур бэлтгэн нийлүүлэх  гэрээ байгуулав.

Энэ үеэр малчид, хоршоодын төлөөллийг  үйлдвэрийн үйл ажиллагаа, тэр дундаас түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үе шатуудтай танилцуулах арга хэмжээ  зохион байгуулах, үйлдвэрүүд нь хоршоодтойгоо ажлаа дүгнэх, улмаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан тохиролцов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Малчид, хоршоод үйлдвэрүүдэд ноолуур нийлүүлэх гэрээ байгуулав   
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй