Шууд Chart

“Улаанбаатар травэл экспо 2025” маргааш эхэлнэ

2025-05-15 13:49:33

“Улаанбаатар травэл экспо 2025” аялал жуулчлалын үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулна.

Тус үзэсгэлэн тавдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд болно.

Үзэсгэлэнд ирснээр иргэд, аялагчид дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.

Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, олон улсын зочид төлөөлөгчид болон аялал жуулчлалын байгууллага, тур оператор компаниудын төлөөлөл оролцож, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна.

Энэ удаад БНХАУ-ын Хайнань, БНХАУ-ын ӨМӨЗО-ны аялал жуулчлалын тур оператор, авиа компани, төлөөлөгчийн газрууд оролцож, үйл ажиллагаа, аяллын хөтөлбөрийн мэдээлэл өгнө. 


“Улаанбаатар травэл экспо 2025” маргааш эхэлнэ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй