Шууд Chart

Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа

2025-05-15 15:18:01

СХД-ийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй.

Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерыг байршуулж, зөвшөөрөлгүйгээр хог хаяж байгаа иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгов.

Хяналтын камерын цэгүүд 24 цаг ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.


Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилууллаа  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй