
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний 2025 оны 05 дугаар сарын 14-ний арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай, 5000 НМТ /нойтон метр тонн/ 4530 ХМТ /хуурай метр тонн/ баяжмалыг 2087.41 ам.долларын доод үнэтэйгээр дуудлага арилжаанд орууллаа.
Тус арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 85 ам.доллароор өсч, нийт 9,841,017 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Зэсийн үнэ тонн тутамд 85 ам.доллароор өсөж, арилжаалагджээ | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.