Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2025-05-16 14:23:17

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Алтанбулаг сум/, Ерөө, зүүн хажуугийн Онон /Дадал сум/, Улз /Дашбалбар/, Хангай нуруунаас эх авдаг Сэлэнгэ /Хялгант-Зүүнбүрэн- Сүхбаатар/, Орхон /Орхон-Сайхан/ , Идэр, Зэгстэй, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-75 см, Ховд, Булган, Үенч зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  

2025-05-16


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй