Шууд Chart

Дадал суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

2025-05-16 18:50:22

Хэнтий аймгийн Дадал сумын Онон I баг "Гачууртын овоо" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 270 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км-т,/ хээрийн түймэр гарсан дуудлага өнөөдөр /2025.05.16/ 15:02 цагт ирсэн байна.

Түймрийг унтраахаар орон нутгийн Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1% өссөн дүнтэй байна.


Дадал суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй