
Польш улсад сонирхогчдын боксын “Лос-Анжелес-2028” олимпын наадмын оноо олгох Дэлхийн цомын тэмцээн тавдугаар сарын 12-16-нд болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч Рубен Санчес, О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор 12 тамирчин оролцлоо. Энэ баг бүрэлдэхүүнээс гурван тамирчин медаль хүртсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 54 кг-д Х.Билгүүнсайхан, 50 кг-д А.Баттулга мөнгөн медаль хүртэв. Монголын баг тамирчид тус тэмцээнийг араас Герман улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, дараа нь Нидерланд улсад олон улсын тэмцээнд өрсөлдөх юм.
Боксын дэлхийн цомд Монголын гурван тамирчин дэд байрт орлоо | ||
Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.