
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын сарын 18-нд нутгийн зүүн хагаст салхитай сэрүүхэн байна.
2025 оны тавдугаар сарын 17-ны 20 цагаас
2025 оны тавдугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Хангайн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1 хэм хүтйнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө нутгийн баруун хагаст дулаарч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Хангайн уулархаг нутаг болон Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 19-нөөс
2025 оны тавдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 19-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан | ||
Үзсэн: 121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.