Шууд Chart

Хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ

2025-05-19 08:52:07

Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн хаалтын барилдаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, УБТЗ - Замын 3-р анги, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар үзүүрлэв.

 

Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Архангай аймгийн Тариат сумын харьяат, "Хүч" спорт хороо, Мэдээлэл Холбооны Сүлжээ ХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан П.Жаргалсайхан нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан У.Батцоож, аймгийн арслан Т.Дүүрэнсаран, аймгийн арслан Г.Төрмөнх, аймгийн арслан Х.Наранбаяр нар үлдэв. Зохион байгуулагчдын зүгээс "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн арслан Г.Төрмөнхөд олгосон бол Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Янжиндулам "Цолд ойрхон бөх" шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт, "Өсөх ирээдүйтэй бөх" шагналыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд тус тус гардуулсан юм.

 


Хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй