
Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол батлагдсан. Үүнээс сэжигтэй 14, ойрын хавьтлын 408 тохиолдол бүртгэгдээд байна. Дарханы Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн голомтын дархлаажуулалтад 110 хүн хамрагджээ.
Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, батлагдсан болон сэжигтэй тохиолдлын тандалт, хавьтлын судалгаа, голомтын дархлаажуулалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Эрүүл мэндийн газраас Улаанбурхан өвчний үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар
Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ | ||
Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.