
BBC-ийн мэдээлснээр 24 цагийн хугацаанд 66 мянган дүрвэгч Туркийн хилийг давсны ихэнх нь Сирийн Курдууд байсан байна. Учир нь Исламын Улс гэж өөрсдийгөө зарласан суннитын зэвсэгт бүлэглэлийнхэн Сирийн хойд хэсэгт олон арван суурингууд руу довтолжээ.
Туркийн тал өнгөрсөн баасан гарагт хилээ нээж, зэвсэгт бүлэглэлийнхний дайралтаас эмээн Курдын Кобане суурингаас дүрвэн ирсэн иргэдийг хүлээн авсан бөгөөд НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг дүрвэгсдэд тусламж үзүүлэх ажиллагаагаа эрчимжүүлээд байна. Учир нь дахин олон мянган хүн дүрвэн ирж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Исламын босогчид Сири болон Иракийн газар нутгийн томоохон хэсгийг хяналтандаа оруулж, Кобанетэй ойролцоо 60 орчим суурин газруудыг эзэлжээ. Гурван жилийн өмнө Сирид Засгийн газрыг эсэргүүцсэн бослого гарснаас хойш тус улсын 850 мянга орчим иргэн Турк руу дүрвэн гараад байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Сирийн Хямрал: 66 мянган хүн Турк руу дүрвэлээ | ||
Үзсэн: 3645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.