Шууд Chart

Ерөнхий сайдыг огцруулахаар 80.000 гаруй хүн гарын үсэг зуржээ

2025-05-20 10:51:31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэг огцруулах иргэдийн жагсаал төв талбайд үргэлжилж байна. Түүнийг огцруулахаар иргэдээс цахимаар болон цаасаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар uih.mn/petition цахим хуудаст 50,000 орчим хүн гарын үсгээ зурсан бол цаасаар 80.000  гаруй хүн Ерөнхий сайдыг огцоруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн УИХ-ын таван гишүүн дэмжиж гарын үсгээ зуржээ.

 

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ улс төрийн болоод ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр огцрох, дараагийн шинэ Засгийн Газрыг эвслийн Засгийн Газар байгуулахыг дэмжихгүй, албан тушаалтны бус тогтолцооны тогтвортой байдлыг дэмжиж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулахгүй байх шаардлагууд нь жагсаалын анхдагч шаардлагыг хангахаас гадна урт хугацааны тогтвортой, хариуцлагатай, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн засаглалыг бүрдүүлэх, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой гэж үзэж байна.

Г. Даваадалай: Тайван жагсаалын соёлыг залуучууд харуулж байгаа учраас дэмжиж оролцож байна. Ямар нэгэн улсын том дархлааны нэгэн залуучууд ард иргэд тайвнаар нэг зүйл дээр нэгдэж, жагсаж чадах нь хамгийн том соёл гэж харж байна. Үүнийг залуучууд хийж байгаа маш баяртай байна. Өнөөдөр дүү жагсаал ямар хэрхэн болж байгааг харуулж байна.  Мөн жагсаалууд их аюултай, хаанаас юм хүмүүс гарч ирж самраад, хэн зохион байгуулж байгаа нь мэдэгдэхгүй эзэнгүй болдог. Энэ жагсаал тайван залуучууд шаардлагаа зөв  тавиад явж байгаа  учраас дэмжиж байгаа.

Л. Нандинцэцэг: Монгол улсын иргэн 23 настай эрхэлсэн тодорхой ажилтай. Улсдаа татвараа төлдөг. Нийгмийн даатгалаа тогтмол төлдөг. 20 настай эрхэлсэн тодорхой ажилгүй хүний найз охины гоё цүнх,машин, гоё бөгжийг авахад албан журмаар хөрөнгө оруулалт хийсэн хүн байна. Бид Монгол Улсын иргэнийхээ хувьд  Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж энд ирсэн. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ огцорч, ёс зүйн хариуцлага хүлээх хэрэгтэй. Бидний татварын мөнгөөр нэг хүн тоглож байна гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй байна.

 

Өвөрхангай аймгийн иргэн: Сүүлийн 10 жилд ард түмний амьдрал маш их дордож байгаа. Дандаа үнийн өсөлт замдаа алдсан. Татварын дарангуйлалд өртөж байна. Хэвлэлийн эрх чөлөө тухай хуулийг хурдан батлах хэрэгтэй байна. Мөн авлига авч хулгай хийсэн төрийн өндөр албан тушаалтны мөнгийг хураана гээд байгаа. Үүнийг хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монгол ард түмэн элгээр мөлхөж байна. Залуучууд нэгдэж, Монгол орны шинэчлэл хэрэгтэй болсон.

Тусгай хэрэгцээтэй иргэдийн төлөөлөл болж энд ирлээ. Аав ээж хоёр маань үйлчилгээний байгууллагад ажилладаг. Би өөрөө төгсөх курсийн оюутан. Их харамсаж байна. Аав ээж хоёрын татварын мөнгө хэн нэгний цүнх болоод хувирч байгаад харамсалтай байна. Өнөөдөр миний аав ээж хоёр их хэмжээний мөнгө авч үзээгүй. Ерөнхий сайд Л.Эрдэнэ таны хүүхдийн туйлж байгаа мөн миний аав ээж хоёр болон Монголын ард түмний мөнгө шүү гэдгийг хэлмээр байна.

 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ерөнхий сайдыг огцруулахаар 80.000 гаруй хүн гарын үсэг зуржээ  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй