Шууд Chart

Улиастай, Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

2025-05-20 11:03:28

Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлын хүрээнд Завхан аймгийн төв Улиастай хот,  Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо.

Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, нарийн ширхэглэгт тоосонцорын агууламжийг хэмжих юм. Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механик аргаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд хэмжилт хийж хянах боломжтой болж байна. Ингэснээр агаарын чанарыг хянах автомат станцтай аймгийн тоо 4 болж байна. Нээлтэд БНСУ-ын  “Кентек” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон мэргэжилтэн нар, Хөвсгөл, Завхан Засаг даргын тамгын газрын аймгийн удирдлагууд оролцов.


Улиастай, Мөрөн хот агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй