
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан түймрийг унтраахаар байдлын албан хаагчид ажиллаж байна. Тодруулбал, өнөө өглөө 06:36 цагийн үед аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км, сумын төвөөс баруун зүгт 70 км газарт Талын Агуу гэх газарт гал түймэр гарсан талаар дуудлага бүртгэгджээ. Энэ дагуу сумын 47 дугаар ангийн алба хаагчид голомтонд ажиллаж байгаа юм.
Улсын хэмжээнд 2025 он гарсаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнийг өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад мөн л 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт аж. Булган 9, Хэнтий аймагт 19 удаагийн ой, хээрийн түймэр гарсан болохыг Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна | ||
Үзсэн: 233 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.