
Сүүлийн жилүүдэд төрийн албаны тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг албан хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарах болсон.
2024 онд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудад албан хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүлсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг өнгөрсөн хоёрдугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 152 газар, хэлтэс, анги, салбаруудад хийжээ.
2025 оны тавдугаар сарын 19-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийн дүнгийн хурал болж, холбогдох талууд улсын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн санал дүгнэлттэй танилцлаа.
Онцгой байдлын байгууллагад ажилладаг төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх салбарын улсын ерөнхий байцаагчийн зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Онцгой байдлын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгууллаа | ||
Үзсэн: 234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.