Шууд Chart

Өнөөдрөөс зарим байршилд халуун ус хязгаарлалаа

2025-05-20 14:21:28

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2025 оны зуны улиралд орон сууцны шугам тоног, засвар шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөний дагуу орон сууцны хорооллуудын халуун ус хязгаарлах хуваарийг баталсан. Хуваарийн дагуу засварын ажил үргэлжилж байна.

Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын 15-наас БГД-ийн нутаг дэвсгэрт халуун ус хязгаарлаж, засвар хийж, энэ сарын 29-нд халуун усаа өгөх хуваарьтай байгаа юм. 

Харин өнөөдрөөс буюу тавдугаар сарын 20-27-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж эхэллээ. Тодруулбал, засварын ажлын хүрээнд ХУД-ийн нутаг дэвсгэр "Буянт-Ухаа" 1,2-р хороолол, Нисэх орчмын орон сууцны айл өрх болон ААНБ-ын халуун усыг хязгаарлах хуваарьтай байна.


Өнөөдрөөс зарим байршилд халуун ус хязгаарлалаа  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй