Шууд Chart

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэрээ татжээ

2025-05-20 15:50:50

Ирэх 6 сарын эхэнд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд 2 долоо хоногийн хугацаа үлдсэн байна. Энэ сонгуульд нийт 7 нэр дэвшигч өрсөлдөж байснаас өчигдөр “Эрх чөлөө, эв нэгдлийн нам”-н нэр дэвшигч нэрээ татаж, Ардын хүч намын Ким Мүн Сү-г дэмжихээ илэрхийлсэн байна. Өмнөд Солонгос улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших түүхэнд 9 дэх удаагийнх болж байгаа энэ сонгууль Импичментээр огцорсон Ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлж хаших хүнийг тодруулах гэдэг үүднээсээ хоёр дахь удаагийн ийм сонгууль нь болж байгаа онцлогтой юм.

Энэ намын хувьд заримдаа хэт барууны үзэлт улстөрийн хүчин гэгддэг, парламентад төлөөлөлгүй нам юм байна. Ку Жу Ва-гийн хувьд, сонгуулийн саналын хуудсанд 6 дугаарт бичигдэж байсан нэр дэвшигч.  Харин жагсаалтын нэгд одоогийн парламентын олонх “Тобуро” Ардчилсан намын дарга асан Ли Жэ Мён бичигдсэн байгаа бол, хоёрдугаарт Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү–гийн нэр байгаа юм байна. Харин Үндэсний Ассамблейд гуравт орох мандаттай “Эх орноо сэргээе” гэх намаас хүн нэр дэвшүүлээгүй учир жагсаалтын 3 дахь цонх хоосон байгаа юм байна. Харин Шинэ шинэчлэлийн намын Ли Жун Сок дөрөвт нь бичигджээ. Рилмитр социологийн судалгааны агентлагийн хамгийн сүүлийн санал асуулгаар, Ардчилсан намын Ли Жэ Мён 50,2 хувийн дэмжлэгтэй яваа бол, Ардын хүч намын Ким Мүн Сү 35,6, Ли Жу Сокийг харин асуулгад оролцогсдын 8,7 хувь нь дэмжсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Үүний зэрэгцээ өнөөдрөөс Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн хилийн чанад дахь санал хураалт эхэлж байгаа юм байна. Зургаан өдөр үргэлжлэх энэ санал хураалтад гадаадын 118 улсад оршин сууж байгаа 250 гаруй мянган Өмнөд Солонгосчууд нийт 233 санал авах байранд очиж саналаа өгөх боломжтой гэдгийг сонгуулийн үндэсний Комиссоос нь мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэрээ татжээ  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй